Энэтхэгт сельфидэх гэж байгаад дөрвөн хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-10-09 12:42:33

МОСКВА. /RIA Novosti/. Энэтхэгийн Тамилнад мужид шинэхэн гэрлэсэн нэгэн хос төрөл төрөгсөдтэйгөө далан дээр селфидэх үеэр тэдний дөрөв нь амиа алджээ.


Шинэхэн гэрлэсэн хос далан дээр төрөл төрөгсөдтэйгөө хамт зургуулаа сельфидэх гэж байгаад тав нь усанд унажээ. Үлдсэн нэг нь ус руу үсэрч нэгийгээ аварсан бөгөөд бусад нь амиа алдсан байна.


Хожим нь тэдний цогцос олдож, задлан шинжилгээ хийхээр болсон байна. Уг харамсалтай хэргийг мөрдөн шалгах  ажил үргэлжилж байна гэж “Times of India” сонинд цагдаагийн мэдээллээс иш татан бичжээ.


 


Холбоотой мэдээ