Ник Жонас “Voice” шоуг шүүнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-09 14:32:49

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн дуучин Ник Жонас “Voice” шоуны шинэ шүүгчээр ажиллахаар болжээ. Энэхүү шоуг Америкт 18 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.


Н.Жонас мягмар гарагт “The Ellen DeGeneres Show” ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаар ярьсан байна. “Би “Voice” шоуг шүүхээр болсондоо маш их баяртай байгаа. Энэ мэдээг сонссон анхны хүмүүс та нар боллоо” хэмээн Н.Жонас хэлжээ.


Тэрбээр Жонасынхан дундаас “Voice” шоуг шүүж буй анхны гишүүн биш бөгөөд урьд нь түүний ах Жо Жонас Австралийн “Voice”-н шүүгчээр ажиллаж байжээ. 

Холбоотой мэдээ