Венесуэлийн инфляцийн түвшин он гарснаас хойш 3.3 мянган хувийг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-10 10:56:30

КАРАКАС. /TASS/. Инфляцийн түвшин Венесуэлд өнгөрсөн 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд 3.32 мянган хувьд хүрчээ. Энэ тухай Венесуэлийн Үндэсний ассамблейн санхүүгийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Альфонсо Маркина мэдэгдсэн байна.


“9 дүгээр сард инфляци 23.5 хувьтай гарч он гарснаас хойш 3326 хувьд хүрсэн бол 2018 ны 10 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын хугацаанд 50100 хувьд хүрсэн байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр нэмэгдсэн байна.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханш уналт дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсыг 4 сая орчим хүн орхин явжээ. 

Холбоотой мэдээ