Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-10 11:47:37

ВАШИНГТОН. /РИА Новости/. Сирид цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан АНУ-ын Конгрессын сенатын гишүүд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы АНУ дахь хөрөнгөд хориг арга хэмжээ авч, Туркийн өндөр дээд албан тушаалтнуудад визийн хязгаарлалт тогтоохыг санал болгожээ.


Түүнчлэн сенатын гишүүд Туркийн эрчим хүчний салбарын эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгож байгаа аж.


"АНУ дахь хөрөнгөд нь хориг арга хэмжээ авах улс төрийн удирдагчид дотор ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, сангийн сайд, худалдааны сайд, эрчим хүч, байгалийн нөөцийн сайд нар багтаж байна” хэмээн баримт бичигт дурджээ. 

Холбоотой мэдээ