Зорилтот бүлгийн 33 өрхийг амьдрах гэртэй болгожээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-14 10:57:48

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн  “Мөнх алдар”-ын талбайд Засаг дарга Ж.Батжаргал 11 сумын 33 өрхөд гэрийг нь гардуулан өглөө.Зорилтот бүлгийн иргэдийг орон байраар хангах, тэдний амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор “Гэр төсөл”-ийг энэ онд хэрэгжүүлж байгаа аж.

Аймгийн ИТХ-ын аравдугаар хуралдааны 02 тоот тогтоолоор 2019 оныг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт”-ыг дэмжих  жил болгон, аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн ажил төлөвлөсөний дагуу дээрх ажлыг зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ