Ховд аймагт 250 гаруй нягтлан бодогч зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Нягтлан бодогчийн баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 12-13-нд “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдвийн хүрээнд өрнөв.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадваржуулах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхэд зөвлөгөөний зорилго чиглэсэн.
Зөвлөгөөний зохион байгуулагчаар Сангийн
яам, ММНБИ-ийн Ховд
салбар, аймгийн ЗДТГ-ын Санхүү
төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран ажиллав.
Зөвлөгөөнд
оролцогчдод зориулж ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, Сангийн яамны Нягтлан
бодох бүртгэлийн газрын дарга Ч.Чимэдсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн орчин
үеийн чиг хандлага, төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай,
Баян-Өлгий аймгийн 250 гаруй нягтлан бодогч оролцож онол, арга зүйн
мэдлэгээ
дээшлүүлсэн юм. Мөн санхүүгийн үйл ажиллагааны үр
дүнг сайжруулах, үр ашигтай төсвийн нээлттэй бодлогыг иргэдэд
хүргэх талаар
туршлага хуваалцсан гэж
албаны эх сурвалж мэдээллээ.


