Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-14 14:07:47

МОСКВА. /TASS/. Сирийн цэргүүд даваа гарагт Алеппо хотоос 150 км зайд байрлах дүүрэг дэх Турктэй залгаа хилийн хэсгийг хяналтандаа авч, “Ардчилсан Сирийн хүчин” эвслийн курдын бүлэглэлүүдтэй хамтран энгийн иргэдийг хамгаалах зорилгоор хил дээр байрлах болно хэмээн “Firat” агентлаг мэдээлжээ.


“Сирийн хойд нутагт халдан орсон Туркийн цэргүүд сүүлийн 5 хоногийн хугацаанд энгийн иргэдийн эсрэг олон гэмт хэрэг үйлдсэн. Түрэмгийлэгчдэд хариу цохилт өгөхийн тулд бид Сирийн Засгийн газартай гэрээ байгуулж, гэрээний дагуу үндэсний бүрэн эрхт байдал болон хилийг хамгаалалтанд авах ёстой” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Сирийн армийн цэргийн албан хаагчид өнгөрсөн ням гарагт Алеппогоос зүүн хойд зүгт 85 км-т байрладаг Манбиж хотод нэвтрэн орсон юм. Цэргүүд ойрын хугацаанд Кобани хотод нэвтрэн орж магадгүй байна.

Холбоотой мэдээ