Нохой устгах ажилд урамшуулал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 15:51:01

Ховд аймгийн Манхан сумын сумын  төв хогийн цэгийн тохижилт, нохой устгалын ажлыг  олон нийтийн оролцоотой тендер зарлаж Ө.Эрдэнэцогт ахлагчтай иргэдийн бүлэгт эрх олгож  7,5 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгүүлжээ.

Сумын хогийн цэгийн тохижилт, нохой устгалын ажилд 2014 онд 5189,8 мянган төгрөг, 2015 онд 2310,2 мянган төгрөгийн  санхүүжилтыг бүрэн олгосон байна.

Хогийн цэгт нийт 10 га газрын хуримтлагдсан хогийг түрж цэвэрлэж  хатуу хог хаягдлыг шатааж устгал хийжээ. Тэнд  нийт 1100 м далан байгуулж, 400м2 талбайд хог буулгах зориулалтын талбай хийсэн байна. Хогийн цэгийн орчны гол ус нийт  10 га газрын хогийг цэвэрлэж, хашиж хамгаалан хаалгатай болгож, сурталчилгааны самбар байршуулжээ.

Сумын хэмжээнд нохой устгалын ажлыг 3 удаа зохион байгуулж 1 машин 4 хүн ажиллаж цагдаагийн байгууллага, багийн Засаг дарга хяналт тавьсан байна.

Нийт 65 нохойнд устгал хийсэн бөгөөд нэг нохойнд 7700 төгрөгийн урамшуулал олгож, устгасан нохойн сэг зэмийг  хогийн цэгт тусгай нүхэнд хийж булжээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ