"Увс түншлэл 2019" үзэсгэлэн худалдаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Увс
түншлэл-2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-12-ны өдрүүдэд Б.Гиваан баатрын
талбай болон Бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Энэ жилийн хувьд Б.Гиваан
баатрын талбайд иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийн
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд хамгийн гол нь
тэднийг дэмжин
урамшуулах, бизнесийг нь сурталчлах, орлогоо
нэмэгдүүлэх боломж олгох,
зах зээлийн шинэ харилцаа холбоо
тогтоох чиглэлээр анхаарч ажилласан байна.
“Увс түншлэл-2019” үзэсгэлэн худалдааны хүрээнд “Намрын ногоон өдрүүд”, “Чацарганы
баяр”, “ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”, “Шилмэл малын худалдаа” гэсэн чиглэлээр олон нэр төрлийн
бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ. Үзэсгэлэнгийн
үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, бүтээгдэхүүний
чанар, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгснөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай, импорт орлох бүтээгдэхүүн болон хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг
бүтээгдэхүүнийг шалгаруулан шагнаж
урамшуулсан юм. Уг арга хэмжээнд оролцох иргэд, аж ахуй нэгж, тариаланчид,
үйлдвэрлэгчид жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.