Жаргалант сумын авто замын эвдрэл, гэмтлийг засварлаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-14 18:10:20

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн төв буюу Жаргалант сум доторх 37 км хатуу хучилттай авто замын эвдрэл, гэмтэл нэмэгдсэн байна. 

Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ-аас санаачилга гаргаж, орон нутгийн төсвийн 72 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  засварлаж эхэллээ.

Үүнд, Жаргалант сумын хатуу хучилттай авто замын хагарал, эвдрэлтэй нийт 1300 мкв талбайг нөхөх ажил хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 370 мкв талбайг нөхжээ.

Энэ ажлыг авто зам засвар, арчлалтын “АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон гүйцэтгэж байна. Тэд ачигч машин,  эксковатр зэрэг  дөрвөн техник ашиглаж байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор  10 цэгт  шинээр хурд сааруулагч  хийжээ. 

Холбоотой мэдээ