Ганга нууранд 300 орчим хун иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-15 11:01:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн намар Дарьганга суманд хун шувууд чуулж, тэндээсээ дулаан орныг зорьдог. Одоогоор Ганга нууранд 300 орчим хун цуглаад байгаа талаар сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч мэдээллээ.

Өнгөрсөн жил 1000 орчим хун шувуу Дуут нууранд чуулж байсан бол энэ жил тэд Ганга нууранд цуглаж байгаа ажээ. Энэ нь нуурын ус нэмэгдэж буйтай холбоотой. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цугларсан хун шувууд арван сарын сүүл хүртэл чуулаад намрыг үдэн, дулаан орноо зорино.

Хунгийн чуулганыг үзэн нүд баясгаж, сэтгэлээ сэргээхээр зорих хүн олон. Өдгөө ч хэдийн газар газрын хүмүүс Дарьгангыг зориод эхэлжээ. Өдрөөс өдөрт хунгийн тоо нэмэгдсээр байгаа аж. 



Холбоотой мэдээ