Туркт хийх зэвсгийн нийлүүлтээ түр зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Чехийн
эрх баригчид Турк улсад хийх зэвсгийн нийлүүлэлтээ түр зогсоох шийдвэр
гаргажээ.
Туркийн эсрэг зэвсгийн хориг тавихад нэгдэхийг Засгийн газарт санал болгож байгаагаа Чехийн Гадаад хэргийн сайд Томаш Петржичек өмнө нь мэдэгдсэн байна. “Европын Холбооны гишүүн орнууд Туркт хийх зэвсгийн нийлүүлэлтийг бууруулах үйл ажиллагаагаа үр дүнтэй уялдуулах хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьжээ.
Чехийн Аж үйлдвэр, худалдааны яамны мэдээлснээр, 2018 онд Чехийн Туркт хийсэн
зэвсгийн нийлүүлэлтийн хэмжээг 2017 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн
байна.