Зүүн Азийн тусгай олимпоос 3х3 сагсан бөмбөгийн баг мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-15 12:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн Тусгай олимпын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын Тусгай олимпын сагсан бөмбөгийн баг амжилттай оролцож мөнгөн медалийн эзэд боллоо.


Тэмцээнд Зүүн Азийн 6 улс оролцсон бөгөөд Монголын Тусгай олимпын сагсан бөмбөгийн баг эхний тоглолтоо БНСУ-ын багтай учраа таарч хожиж, Тайванийн багт хожигдол хүлээсэн байна. Тэмцээний үлдсэн өдөр эзэн орон Хятадын баг, Макао, Хонконгийн багийг тус тус хожсоноор тэмцээний нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эздээр тодорлоо.


Манай улсын баг энэ тэмцээнд эмэгтэй тоглогчтой цорын ганц баг байсныг багийн менежер Б.Мандуул онцлон дурдсан. Нийт хоёр сарын хугацаанд тэд тамирчдынхаа бэлтгэл сургуулийг хангасан бөгөөд Naadam Sports Center болон NCP Sport Complex-ийн хамт олон тусгай олимпын багийн бэлтгэл хийх заал талбайгаар ханган, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажиллажээ.



Холбоотой мэдээ