Орон сууцны үнэ 1.1 хувиар буурчээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-15 15:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 3-р улиралд өмнөх улирлаас 0.8, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар тус тус буураад байна. Гэхдээ 2010 оны эцэстэй харьцуулбал, 80.1 хувиар өссөн дүнтэй байгааг ҮСХ-ноос мэдээллээ.

Улаанбаатар хотын дүүргээр авч үзвэл, орон сууцны үнэ энэ оны 3-р улиралд Баянзүрх дүүрэгт 0.3, Сүхбаатар, Чингэлтэйд 0.6, Сонгинохайрхан дүүрэгт 0.7, Баянгол дүүрэгт 2.5 хувиар буурч, Хан-Уул дүүрэгт 0.3 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулсан дүн юм.

Дээрх хугацаанд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт 0.1 хувиар өсөж, бусад дүүрэгт өөрчлөлтгүй байна. 1970-2001 онд баригдсан орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт 0.6, Баянзүрх дүүрэгт 0.2, Баянгол дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 0.5, Чингэлтэйд 1.2, Сонгинохайрхан дүүрэгт 0.8 хувиар тус тус буураад байна.

Харин 2001 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ 0.4-1.6 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ