Засгийн газрын хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-15 18:31:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 16-ны 08.00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд, Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын дүн багтжээ. Мөн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, “Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээг соёрхон батлах тухай, Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэнэ. 


Түүнчлэн Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай, Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайдын гадаад томилолт, Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ