Камерунд 100 мянган хүн орон гэргүй болжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-16 09:10:11
Yesukheitumur Tumurbaatar

ЯУНДЕ. /Aljazeera/. Камеруны хойд нутгийн Логон гол үерлэсний улмаас 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Ням гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас голуудын усны түвшин огцом нэмэгдэн үерлэжээ. “Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Хумхаа, гэдэсний хижиг болон суулгалтын тохиолдлууд илэрснээс гадна барилга нурсны улмаас хүмүүс гэмтсэн. Бид хязгаарлагдмал нөхцөлд хүмүүсийн амь насыг аврахыг хичээж байна” гэж Майо-Данай дүүргийн дарга Оумара Маликиний мэдээлсэн байна.


Аврах багийнхан сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Байгалийн гамшиг тохиолдсон бүс нутагт хүнсний аюулгүй байдал алдагдах, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл өндөр байгаа нь эрх баригчдын сэтгэлийг түгшээж байгаа аж.


Холбоотой мэдээ