Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Булган аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-16 17:48:43

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.

Төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх талаар сургалт хийж, төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн ажилтай танилцан зөвлөн туслах ажил хийх зорилготой юм.

-Энэ онд төрийн албаны шинэ хууль, тогтоомжийн талаар сургалт явуулах, ирэх жил хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх, 2021 онд хэрэгжилтийг нь шалгах хэлбэрээр ажиллана гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэллээ.

Өнөөдөр тус аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтан, албан хаагчдад зориулсан “Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сургалт хийж, төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт, ёс зүй ба ажил амьдрал, албан тушаалын тодорхойлолт боловсруулах аргачлал, төрийн албаны ерөнхий шалгалт, сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр Төрийн албаны зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Э.Эрдэнэхишиг, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга Я.Хишигт, зөвлөх Д.Дэмчигсүрэн, Сонгон шалгаруулалтын газрын референт Э.Золбоо нар сургалт хийж байна.


Холбоотой мэдээ