Орон нутгийн хэрэглээний гурилыг бүрэн хангах улаан буудай хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-17 14:46:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ургац хураалт бүрэн дуусч орон нутгийн хэрэглээний гурилыг бүрэн хангах улаан буудай хураан авчээ.

Тариаланчид үр тариа 16389 га-с 24517 тн үүнээс улаанбуудай 24272 тн, төмс 2209,4 тн, хүнсний ногоо 1705,3 тн, ногоон тэжээл 1134 тн, рапс 1180 тн тус тус хураан аваад байна. Тус аймагт үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байгаа 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэн байна. Төмс, хүнсний ногооны хувьд бүх суманд тариалалт хийдэг боловч өндөр уулын бүсэд байрладаг Дархадын болон баруун талын сумдад зарим төрлийн ногоо боловсорч гүйцэх боломжгүй хавар орой дулаарч намар эрт хүйтэрдэг нь нөлөөлдөг тул ихэвчлэн зүүн бүсийн сумдад хүнсний ногоог идэвхтэй тариалж байгаа 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байна” гэдгийг аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ