Өвөрхангай аймаг энэ жил 50 мянган жуулчин хүлээн авчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-17 17:02:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид энэ жил 31 жуулчны бааз, 8 амралтын газар, 12 зочид буудал, 6 гэст хаус буюу дэн буудал, 200 зочны гэрийг тус тус ажиллуулж, гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авчээ.

Сүүлийн 3 жилийн судалгаагаар тус аймагт жилд дунджаар 50 мянган жуулчин аялж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Иргэдийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэхэд баримтлах журам”-ыг 2014 онд батлан гаргасан бөгөөд одоогоор 70 хувийн хэрэгжилттэй байгаа юм. Аймгийн БОАЖГ-аас дээрх журмын хэрэгжилтийг хангаж, аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн, сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран жуулчны бааз, зочны гэрүүдэд тохирлын үнэлгээ хийх ажлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг.

Тус үнэлгээгээр зочны гэрийн тоо хэт олон, гэрийн тохижилт, гал тогооны стандарт хангаагүй, гал түймрээс урьдчилан сэргийлэх багажгүй гэсэн зөрчлүүд илэрчээ.

Холбоотой мэдээ