Булган аймагт ан амьтны нөөц нэмэгдсэн судалгаа гарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-17 20:59:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд сүүлийн таван жилд ан амьтны тархац нутаг тэлсэн, тоо толгойн нөөц нэмэгдсэн үр дүн гарчээ. “Монголын анчдын нийгэмлэг” төрийн бус байгууллагын хийсэн тус аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаагаар агнуурын ач холбогдол бүхий 27 зүйл хөхтөн, 10 орчим зүйл шувуу, 11 зүйл загас байна гэж үзжээ. Мэргэжлийн байгууллагын гаргасан ерөнхий агнуур зохион байгуулалтын тайланг үндэслэн ирэх таван жилд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөө гаргаж, хөхтөн болон ойн шувууны 38, загасны 23 агнуурын бүс нутгийг тогтоосон байна. Тухайлбал ан агнуурын нөөц ихтэй Тэшиг, Хутаг-Өндөр суманд 11-13 агнуурын бүс нутаг байхаар орон нутгийн саналыг үндэслэн шийдвэрлэсэн аж. Тус аймагт жил бүр ахуйн болон тусгай зориулалтаар ан амьтан агнах, загас барих зөвшөөрөл олгодог юм.

Холбоотой мэдээ