Цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-18 15:59:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аравдугаар сарын 18,19-нд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж цасан болон шороон шуурга шуурахыг тус аймаг дахь Онцгой байдлын газраас ард иргэд, малчид, тээвэрчдэд сэрэмжлүүлэн мэдээлэв. 

Тодруулбал, 18-нд ихэнх нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсч цаашид хүйтний эрч чангарах төлөвтэй байна.  Тиймээс тус аймаг дахь Онцгой байдлын газраас малчид, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг цаг алдалгүй хүргэх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй анхаарал халамж зайлшгүй шаардлагатай иргэнийг хараа хяналтдаа байлгах, хашаа саравчаа дулаалж, худаг усаа хамгаалах, мал сүргээ гэрийн ойр бэлчээх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан, хөнгөн хувцсыг сонгон осгож хөлдөхөөс сэргийлэх, гэр орон сууцыг дулаалах, бэхэлгээ даруулгыг сайтар хийж аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэхийг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.  

 

Холбоотой мэдээ