Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-18 07:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо болж буй боксын Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” клубын тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг-д түрүүлж, алтан медаль хүртлээ.


Т.Номин-Эрдэнэ “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм. Тэрбээр Ази тивийн өсвөрийн аваргаар тодорсон Монголын анхны эмэгтэй боксчин болж байна.  Тус тэмцээнд оролцож буй бусад тамирчдын хувьд хөвгүүдийн 63 кг-д Чулуунтогтохын Элбэг, охидын 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Холбоотой мэдээ