Зургаан мянга гаруй малчин ноосны урамшуулал авахаар холбогдох материалаа өгөв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-18 15:26:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас энэ жил 19 сумын малчин, мал бүхий 6021 иргэнээс 1.8 тэрбум төгрөгийн ноосны урамшууллын холбогдох баримт материалыг хүлээн аваад байна.

Мөн 2017 оны арьс ширний урамшуулал болох 1.2 тэрбум төгрөгийг малчдын дансанд оруулжээ. Монгол Улсын Засгийн газраас 2015 онд баталсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ