БОЭТ-д ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-18 17:14:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж эхэллээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ачааллыг бууруулж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавьсны дагуу дээрх стандартыг нэвтрүүлэхээр зөвлөх байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

Төслийг 6 сарын турш хэрэгжүүлэх бөгөөд БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч ажилчдын харилцаа, хандлагыг сайжруулахад дэвшил гарна гэж үзэж байгаа юм. Чанарын стандартыг байгууллагадаа нутагшуулахад БОЭТ-ийн 400 гаруй эмч, ажилчдын хамтын оролцоо чухал гэдгийг төслийн багийнхан хэлж байв.

Төслийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Обзерв консалтинг” ХХК хариуцан гүйцэтгэнэ.

Холбоотой мэдээ