Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-19 11:54:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 в ангийн сурагч Баярмагнайн Баднайнямбуу мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргалын нэрэмжит “Хакуха цом” сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн Япон улсад болох олон улсын тэмцээнд 2 дахь удаагаа оролцох эрхтэй боллоо.

Тэрээр өнгөрсөн жил Япон улсын Токио хотод 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцсон “Hakuho cup” тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлсэн билээ.  Б.Баднайнямбуу 4 хүүхэдтэй айлын отгон хүү юм. Тэрбээр багаасаа үндэсний бөхөөр барилдаж ирсэн бөгөөд түүний аав П.Баярмагнай сумын заан, ах нь мөн сумын заан цолтой бөхийн удамтай ажээ.

 

Холбоотой мэдээ