Хүний нөөцийн ажилтнуудыг чадавхжуулав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-21 22:21:23

Увс /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хүний нөөцийг чадавхжуулах баруун бүсийн сургалт энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаангом хотноо боллоо.

Энэ үеэр хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрх зүйн асуудал, хүүхдийн хөгжил оролцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга зүй, гэр бүлийн хөгжил, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ арга зүй, залуучуудын хөгжлийн хууль, эрх зүйн асуудал зэрэг сэдвээр сургалтад оролцогчдод мэдээлэл өгсөн байна.

Сургалтад Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, хамтарсан багийн гишүүд, хүүхдийн элч нар хамрагджээ.

Баруун бүсийн гэр бүл, хүүхэд, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж ажилладаг хүний нөөцийн ажилтнуудыг чадавхжуулах энэхүү сургалт нь цаг үеэ олсон чухал ажил боллоо хэмээн зохион байгуулагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид үзэж байна.

Холбоотой мэдээ