Зүүнхангайд Нутгийн удирдлагын ордон ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнхангай сумын Засаг даргын Тамгын газар шинэ Нутгийн удирдлагын ордонтой боллоо.
Тус барилга угсралтын ажлыг Улаанбаатар
хотын "Баянбаатар хайрхан"
компани барьж энэ сарын 18-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн
байна. Энэхүү барилга нь хоёр давхар бөгөөд хамгийн сүүлийн
үеийн барилгын материалыг ашиглан барьжээ.
Яг энэ загвараар өнгөрсөн 7-р сард Бөхмөрөн сумын Нутгийн
удирдлагын ордныг барьж ашиглалтад оруулсан юм.