Дэлхийн интернэт сүлжээний VI бага хурал эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-10-21 11:26:44

БЭЭЖИН. /China Daily/. Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын зүүн нутгийн Жэжян мужийн Ужэнь хотод Дэлхийн интернэт сүлжээний зургадугаар бага хурал эхэлснийг тохиолдуулан БНХАУ-ын дарга Си Жиньпин баярын захидал илгээжээ.


Энэ онд интернэт сүлжээ үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож буйг Си Жиньпин онцолжээ. “Интернэт сүлжээ улам хурдацтай хөгжиж, хүрээгээ тэлж байна. Интернэтийг хөгжүүлэх, ашиглах, хянах нь олон улсын нийтлэг хариуцлага юм” гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна.


Улс орнууд цаг үеийн онцлогийг дагаж, хөгжлийн төлөөх хариуцлагыг хүлээж, сорилт, эрсдлүүдийг зохицуулж, цахим орчны хяналтыг хамтран хөгжүүлж, цахим орчин дахь хамтын ирээдүйг цогцлоох хэрэгтэй гэж уг захидалд дурджээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү бага хуралд 80 гаруй улс орон, бүс нутгийн 1500 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ. 

Холбоотой мэдээ