Тэс омгийн адуунд хэмжилт хийжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-21 13:40:16

Увс /МОНЦАМЭ/. Тэс омгийн адууг үүлдэр болгон батлуулах ажлыг шат дараатай хийсээр байна. Энэ хүрээнд Тэс адуунд хэмжилт хийх, зураг авах, баримтжуулах ажлаар ХХААХҮЯ-ны мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан болон аймгийн ХХААГ-ын мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг Тэс суманд энэ сарын 18-20-ны өдөр ажиллалаа.

Тэд сонгож авсан адуундаа бүх төрлийн хэмжээс хийж тэмдэглэж авсны дараагаар төхөөрч, яс, махыг нь тус тусад нь жигнэж хэмжиж үзсэн байна.

Яг энэ аргаар Тэс адуунд хэмжилт хийх ажил өнгөрсөн хавар мөн болсон байна.

Холбоотой мэдээ