Хотонт суманд барьж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-21 18:01:48
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж Хотонт суманд барьж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа.
Хотонт суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилгыг "Хатант констракшн" ХХК барьж байна. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай, ирэх онд ашиглалтад өгнө хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс хэлэв.
Мөн Солийн Данзангийн нэрэмжит музей, цэцэрлэгт хүрээлэнг улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө орруулалтаар "Жоншт" ХХК барьж байгаа ба барилгын ажил өнөөдрийн байдлаар суурийн цутгалтаа хийж байв.
Холбоотой мэдээ