Тариан талбайд “Алтан намар” өдөрлөг зохиожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-21 21:40:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын цэцэрлэгийн багачууд тариан талбайд очиж “Алтан намар” өдөрлөг зохиожээ.

-Тариаланчдын хөдөлмөр, талх гурил хаанаас эхтэй вэ гэдгийг багачуудад ойлгуулах зорилгоор гурван бүлгийн 80 гаруй хүүхдүүдээ ургац хураалтын ажилтай танилцуулсан. Орчин үеийн хүчирхэг техник хэрэгсэл, тариа будаа хураах ажлыг хүүхдүүдэд таниулахад хамтран ажилласан Ти Эн Эс Эн Ти ХХК, эцэг эхчүүдэд талархаж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч З.Цэцэнбилэг мэдээллээ.

Тус сум өнөөдрийн байдлаар улаан буудай 4620, овъёос 205, ногоон тэжээл 977, тосны ургамал 379 тонныг хураагаад байна.

Холбоотой мэдээ