Мөрөн сумыг бүрэн камержуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-22 09:24:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай бүх цэгийг бүрэн камержуулжээ.

Тус сумын хэмжээнд 150 орчим хяналтын камерыг суурилуулснаас 10 гаруй нь хамгийн сүүлийн үеийн 360 градус эргэдэг камер гэнэ. Хяналтын камерын тусламжтайгаар гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлж байгаа төдийгүй иргэд автомашинд орхиж гээдүүлсэн зүйлээ ч олж авдаг болжээ. Хамгийн гол нь хэрэг зөрчил гарсан, автомашинд эд зүйлсээ орхиж гээсэн тохиолдолд шуурхай цаг алдалгүй тухайн үед нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэнэ.

Мөн тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг камераар хянаж зөрчил гаргах бүрт бүртгэл хийж зохих хариуцлагыг хүлээлгэж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ