Мөнгөнморьт сум "Соёл спортын төв"-тэй боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-22 21:03:19

Төв/МОНЦАМЭ/. Төв аймаг 2018-2019 оныг "Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил" болгон зарласантай холбогдуулж, энэ урианы жил олон ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Өнөөдөр Мөнгөнморьт суманд соёл спортын зориулалтын төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг Дарга Ж.Батжаргал, аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав болон сумын удирдлагууд,  иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Соёлын төвийн нээлтэд сургуулийн сурагчид урлагийн тоглолт үзүүлсэн байна.


Холбоотой мэдээ