Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг цуцаллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-22 20:58:48

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд аймгийн нийт нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурлаа. Үүнээс улбаалан улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдах, автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна. Иймээс Улаангом хотоос Хар Тэрмэс, Наранбулаг, Боршоо, Ховд аймгийн чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.

Одоогоор түр хязгаарлалтын хугацаа дууссан тул улс, аймаг, хот хооронд зорчих автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхлээд байна.

 

Холбоотой мэдээ