НҮБ-ын тусламж маргааш Говь- Угтаал суманд ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 23:19:22

Дундговь аймгийн 400 гаруй малчин өрхөд НҮБ-ын тусламж хүрнэ. Тусламжийн цуваа маргааш Говь-Угтаал сумаас эхлэн 7 суманд хүрэх юм байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага  өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн бүтээгдэхүүний багц хүргэж эхэлсэн.  Хүмүүнлэгийн энэ тусламж хүрэх 6 аймгийн нэг нь Дундговь юм. Дундговь аймгийн  хувьд энэ өвөл зудтай, хамгийн хүнд өвөлжсөн 7 сум бий бөгөөд эдгээр сумын цөөн малтай 400 гаруй өрхөд энэхүү тусламжийн багц хүрэх ажээ.

Говь-Угтаал сумаас эхлэх хүмүүнлэгийн тусламж Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг суманд очих юм. Нийт 6 аймгийн 45 сумын 4390 өрхөд тусламж хүргэхэд Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сангаас 2.4 сая ам. доллар зарцуулж байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ