Чөлөөт бөхийн "U-23" насны ДАШТ өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-28 12:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Унгар улсын Будапешт хотноо “Ludovika Arena” спортын ордонд эхэлнэ.


Тэмцээн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангиллаар эхлэх бөгөөд манай улсаас эхний өдөр З.Занабазар /57 кг/, А.Мөнх-Эрдэнэ /65 кг/, Э.Тэмүүлэн /70 кг/, Д.Батзул /79 кг/, Э.Батмагнай /97 кг/ нар барилдана.


Энэ өдөр З.Занабазар 8/1 шигшээд Унгарын бөх Г.Халидовтой, А.Мөнх-Эрдэнэ 8/1-д Молдавын бөх М.Сакултан, Э.Тэмүүлэн хэсгийн шигшээ барилдаанд Беларусийн бөх А.Паулиученко, Д.Батзул хэсгийн шигшээ барилдаанд Д.Аскаров /Казахстан/, Э.Батмагнай Канадын Д.Рандхаватай 8/1-д хүчээ сорихоор учраа таарчээ.






Холбоотой мэдээ