Цагдаагийн газарт “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-28 16:21:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг дахин хэрэгжүүлж эхэллээ.

Төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд чанар, хүртээмжтэй хүрч байгаа эсэхийг иргэдээр тодорхойлуулж, тухайн асуудлыг сайжруулах боломж олгодог энэхүү аргачлалыг өнгөрсөн жил аймгийн БОЭТ-д хэрэгжүүлсэн юм. Энэ удаа Цагдаагийн газрын үйл ажиллагаанд иргэдийн санал, хүсэлтийг авахаар аргачлалыг эхлүүлээд байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 58 дугаар тогтоолоор “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Цагдаагийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 5-6 мянган иргэнээс санал авахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ