Сурагчдын дунд "Хүслийн захиа" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-28 15:09:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулж, тэдний санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх зорилгоор “Хүслийн захиа” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  

Сумын Засаг даргын ивээл дор ЗДТГ-аас зохион байгуулж буй тус үйл ажиллагааны нээлтийг энэ сарын 25-ны өдөр хийж, 300 гаруй сурагчид мэдээлэл өглөө. Тухайлбал, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтээ захидлаар илэрхийлж, сумын удирдлагуудад хүргэх бөгөөд “Содон захидал”-ын эзнээр 5, “Бүтээлч” дугтуйны эзнээр 5 хүүхдийг шалгаруулан урамшуулна.

Захидлыг ирэх сарын 15 хүртэл хүлээн авч, 12 дугаар сард “Хүслийн шинэ жил”-ээр онцгой захидлын эздийг тодруулах аж. Мөн төсөл хэрэгжих хугацаанд гэр бүл, хүүхэд залуучуудад хандсан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ