Филиппиний өмнөд нутагт газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-29 14:15:25
Yesukheitumur Tumurbaatar

МАНИЛА. /CGTN/. Мягмар гарагт Филиппиний өмнөд нутгийн Минданао арал дээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Минданао арлын өмнөд хэсэгт, 15.3 километрийн гүнд байсан аж.


Газар хөдлөлттэй холбогдуулан цунамийн анхааруулга өгөөгүй боловч тус бүс нутагт хохирол учирсан байж магадгүй гэж эрх баригчид мэдээлжээ. Газар хөдлөлт 6.8 магнитудын хүчтэй байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны газар өмнө нь мэдээлж байжээ.

Холбоотой мэдээ