Булган суманд агаарын бохирдол эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-31 10:34:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд агаарын бохирдол энэ жил мэдэгдэхүйц буурчээ. Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор дулааны эрчим хүч үйлдвэрлэж байсан уурын зургаан зуух зогсож, агаар бохирдуулагч эх үүсвэр бодитой буурлаа гэж Булган сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Бупган сумын хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогоор гэрийн зуух 646, байшингийн зуух 2215 байж, жилдээ 327 тонн нүүрс, 27,0 мянган шоометр мод түлшинд хэрэглэж байна. Мөн усан халаалтын 23 зууханд 15742‚4 тонн нүүрс түлж агаарын бохирдолд нөлөөлж байсан юм. Уурын болон нам даралтын зуухнууд утаа шүүх дотоод хяналтын төхөөрөмжгүй ажиллаж байгаа талаар тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батсайхан ярилаа. “Булган мээж” ХХК-ийн зургаан уурын зуух үйл ажиллагаагаа зогсоосноор хотын төвийн утаа тортог илэрхий багассан байна. 

Холбоотой мэдээ