Оюутны ДАШТ-д Монголын сагсан бөмбөгийн баг өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шиамень хотноо 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 4-нд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ удаагийн ДАШТ-д улсын шигшээ багийн тамирчин О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэй баг, дасгалжуулагч С.Тулгын хамт оролцоно. Манай баг С хэсэгт Португал, Макао, Сенегалын багтай нэг хэсэгт орсон.
Монголын баг Тайванийн
Кинмень хотод 2019 оны дөрөвдүгээр сард болсон Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээнд түрүүлж, ДАШТ-д Ази тивээ төлөөлөн оролцох эрх авсан юм. Монголын баг
2016 оны ДАШТ-ий мөнгө, 2017 оны аварга, 2018 онд шилдэг 8 /U18 насны баг
оролцсон/-д шалгарсан амжилт гаргажээ.