Үсчин, гоо сайхны газруудыг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-30 17:33:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын захирамжаар үсчин, гоо сайхны газруудад мэргэжлийн байгууллагууд шалгалт хийхэд  34-өөс дээш хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ.

Тодруулбал, шалгалтад хамрагдсан 56 үсчний газрын 42 хувь  буюу 23 газар, гоо сайхны 19 газрын 34 хувь буюу 6 нь эрүүл ахуй, орчны стандарт хангахааргүй газарт үйл ажиллагаа явуулж байжээ. Иймд зөрчил гаргасан болон шаардлага хангахгүй байгаа газарт албан шаардлага хүргүүлж зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн байна.

Орхон аймагт үсчин, гоо сайхны салбарт ажиллаж буй 170 гаруй хүн байдаг ажээ.

 

 

Холбоотой мэдээ