Улаан тэнгисийн амралтын газруудад жуулчдыг хүлээн авч эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-31 12:05:54

ЭР-РИЯД. /TASS/. Улаан тэнгист 2022 он гэхэд амралтын газруудынхаа үүд хаалгыг нээх бөгөөд энэ газарт жуулчдын урсгал жилд 100 саяд хүрэх төлөвтэй байна хэмээн Саудын Арабын Улаан тэнгисийн хөгжлийн асуудал хариуцсан компанийн гүйцэтгэх захирал Жон Пагано  “Future Investment Initiative” бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Жилд 100 сая орчим жуулчдыг хүлээн авах аялал жуулчлалын салбарт 2030 он гэхэд хагас сая орчим хүн ажиллах болно. Одоогоор энэ салбарт боловсон хүчин бэлтгэж байна. Бидэнд зочид буудлын менежер, ахлах тогооч, хөтөч зэрэг мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байгаа. Эдгээр ажилд сургах эхний 130 тэтгэлгийг зарлахад дөрвөн өдрийн дотор 12 мянган өргөдөл хүлээн авсан” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн нийт 22 арал, 6 эх газарт 50 зочид буудал, олон улсын нисэх онгоцны буудал 35 мянган хүн амтай ажилчдын хот байгуулахаар төлөвлөж байгаагаа Жон Пагано ярьсан байна. 

Холбоотой мэдээ