Монголын шилдэг хөлбөмбөгчин Б.Гарьдмагнай албан ёсоор зодог тайлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-31 15:19:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Баясгалангийн Гарьдмагнай Үндэсний дээд лигт дөрөв, Монголын хөлбөмбөгийн холбооны цомд хоёр, Супер цомд хоёр удаа түрүүлсэн  Монголын шилдэг хөлбөмбөгчдийн нэг.


Шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу байж ирсэн Б.Гарьдмагнай 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-ий сорилгод оролцсон Монголын цорын ганц тамирчин юм. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий урьдчилсан эхний даваанд Брунейн хөлбөмбөгчдийг Монголын шигшээ баг хожсоны дараа зодог тайлна гэдгээ зарласан.


Улмаар “Дэрэн” клубийн дасгалжуулагчаар ажиллаж буй Б.Гарьдмагнай өчигдөр /2019.10.30/ албан ёсоор зодог тайлж, тамирчны замналаа өндөрлүүлэв. Түүний зодог тайлах ёслолын хүрээнд  Б.Гарьдмагнайгийн найзуудаас бүрдсэн “G5”, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэрээ мөнхөлсөн, одоо тоглож яваа тоглогчдоос бүрдсэн “MGL Team” багууд нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тус тоглолтын эхний гоолыг Б.Гарьдмагнай оруулсан бол сүүлчийн гоолыг түүний хүү оруулжээ. Энэ тоглолтод “MGL Team” 5:4-өөр хожсон байна.


Холбоотой мэдээ