Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй найман
банкны үзүүлэлтийг
өнгөрсөн оны эхний гурван улирлын мөн үетэй харьцуулахад
32651
зээлдэгчидтэй болж зээлийн үлдэгдэл 5.10 хувиар,
75614
хадгаламж эзэмшигчидтэй болж хадгаламжийн үлдэгдэл 21.1 хувиар, 163355 харилцах данс
эзэмшигчидтэй
болж харилцах дансны үлдэгдэл 27.30 хувиар тус тус нэмэгдсэн
байна. Чанаргүй
зээлийн үлдэгдлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар бууруулжээ.
2019
оны 3 дугаар улирлын зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа 138.8 хувь
байна. Энэ нь банкууд татан төвлөрүүлсэн эх үүсвэрээс 38.8 хувиар илүү зээл
олгосон гэсэн үг аж. Оны эхний гурван улирлын байдлаар
аймгийн нийт хүн амыг хадгаламж эзэмшигчийн тоотой харьцуулж үзэхэд 10 хүн
тутмын 9 нь хадгаламжтай иргэд байна.
Банкуудын
татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу харилцах, хадгаламжийн үлдэгдэл жил бүр өсөн
нэмэгдэж байгаа нь харилцагчийн банкинд итгэх итгэл сайн байгааг илтгэх
төдийгүй хуримтлал үүсгэх хүсэл, сонирхол нэмэгдэж байгааг харуулж байгаа аж.
2016
оны эхэн үе, 2017 оны дунд үе хүртэл эрчимтэй өсч байсан чанаргүй зээл 2017 оны
сүүлийн хагас жил, 2018 оны турш, 2019 оны 3 дугаар улирал хүртэл тасралтгүй
буурч, цаашид буурах хандлагатай байна. Увс аймгийн банкуудын
хувьд 2019 он гарсаар бизнесийн болон хэрэглээний зээлийн аяныг илүү уян
хатан нөхцөлтэйгөөр зарласан нь аймгийн эдийн засаг сэргэхэд тодорхой хувь
нэмэр оруулж байна.