Ливийн эргийн хамгаалалт 200 дүрвэгчийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-01 11:09:26

МОСКВА. /РИА Новости/. Ливийн эргийн хамгаалалт баруун эрэг орчмоос хүүхэд, эмэгтэйчүүд багтсан 200 орчим хууль бус цагаачийг аварчээ. Энэ тухай Ливийн Тэнгисийн цэргийн флотын төлөөлөгч Айюб Касем мэдэгдсэн байна. 


“Бид цагаачдын завьнаас аюулын дохио хүлээн авч, эрэн хайх аврах ажиллагаа явуулахаар хөлөг онгоц илгээсэн. Ажиллагааны дүнд эргийн хамгаалалт хоёр модон завинд сууж явсан 200 цагаачийг аварсны дотор 7 эмэгтэй, 3 хүүхэд байсан” хэмээн Касем ярьсан байна.


Аварсан хүмүүсийн дунд Африк, Араб, Азийн орнуудын иргэд байсан аж. Тэднийг Триполи дахь цагаачдыг хүлээн авах тусгай төвд хүргэжээ.


Ливийн удирдагч Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагаж, хөнөөсний дараа тус улс нэгдмэл нэг улс байхаа үндсэндээ больж, Европ руу тэмүүлэх хууль бус цагаачдын дайран өнгөрдөг газар болжээ. Хууль бус зэвсэгт бүлэглэлүүд Ливид үйл ажиллагаа явуулж, цагаачдыг Европ руу явуулах хууль бус бизнесийг эрхэлдэг байна. 

Холбоотой мэдээ