ЮНЕСКО Шүрижо цайзыг сэргээн босгоход тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-01 13:23:36

ТОКИО. /The Guardian/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Шүрижо цайзыг сэргээн босгоход туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Окинава мужид оршдог уг эртний цайз пүрэв гарагт гал түймэрт сүйдсэн юм.


Дэлхийн өвд бүртгэгдсэн өөр нэгэн байгууламж гал түймэрт өртсөнд харамсаж буйгаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн асуудал хариуцсан газрын тэргүүн Мечтильд Росслер илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Японы Засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд мэргэжилтнүүдийнхээ багийг илгээхэд бэлэн гэж мэдэгдсэн байна.


М.Росслер Японы холбогдох албан төлөөлөгчидтэй холбоо тогтоосон бөгөөд ЮНЕСКО-гийн төлөөлөгчид тэдэнтэй ирэх долоо хоногт уулзах төлөвтэй байна. Гал түймэрт өртсөн нь Дэлхийн өвийн жагсаалтад багтсан статуст нөлөөлөхгүй гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ