"Гоёл-2020" наадам загварын долоо хоногоор эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадам энэ жил 32 дахь жилдээ болох гэж байна. Уг наадам энэ сарын 25-30-ны өдөр загварын долоо хоногоор эхэлж, шилдгүүдийг энэ сарын 30-нд тодруулна
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулах уг наадмаар оны “Топ” модель, шилдэг дизайнер, шилдэг модель, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг шалгаруулах юм.
"Гоёл 2019" наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарсан байна. “Гоёл-2020” наадамд оролцох моделиудын анхан шатны шалгаруулалт энэ сарын 10-ны 15.00 цагт Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжгийн танхимд болох аж.