Иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 15:01:26

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Эрүүл мэндийн газар хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдвээр иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамжийн болон даатгалын хэлтэс, Арвайхээр сумын ЗДТГ, БОЭТ, Өрхийн 4 Эрүүл мэндийн төв, 11 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэд зэрэг 190 гаруй төлөөлөгч оролцсон юм. Хэлэлцүүлэгт ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдвээр, Поликлиникийн эрхлэгч эмч Б.Цолмонтуяа “БОЭТ-ийн Поликлиникийн тусламж үйлчилгээний тухай” мэдээллийг тус тус өгсөн бөгөөд иргэд санал бодлоо хуваалцан эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах шаардлагатай асуудлыг тавьлаа.

Тухайлбал БОЭТ-ийн цахим үйлчилгээг боловсронгуй болгох, Утсаар захиалга өгөх үйлчилгээ хангалтгүй байгаад анхаарах, Поликлиникийн эмч нарыг солигдсон тохиолдол бүрт мэдээлж байх , Эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаа гаргаж байгаа эмч, мэргэжилтэн, ажиллагсадад хариуцлага тооцох, Зүрхний хагалгаанд орсон иргэний сар бүр өгдөг цусны шинжилгээ авах үйл ажиллагааг хүндрэлгүй болгох, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг чанаржуулах, Өрхийн эмч нарыг тоог нэмэгдүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авдаг болох зэрэг олон санал, шүүмжлэлийг тавьсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ