Өсвөрийн бөхчүүд Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс 10 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-04 14:01:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн 11 дүгээр сарын 2-3-нд Японы Нагоя хотод боллоо.


Тав дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас 73 дугаар сургуулийн багш Ж.Дандар, “Арслан” клубийн дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, Спортын төв сургуулийн багш Г.Нямбаярын удирдлага дор 23 тамирчин оролцож, таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийтдээ 10 медаль хүртжээ. Тодруулбал: Хөвгүүдийн 37 кг жинд “Арслан” клубийн тамирчин А.Даваадорж, 40 кг-д тус клубийн тамирчин Т.Тэнгис, 45 кг-д 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ, охидын 38 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Ариунзул, 45 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Э.Золжаргал алт, охидын 38 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Буянзаяа мөнгө, хөвгүүдийн 28 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Буянжаргал, 35 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Д.Мөнхдөл хүрэл, +45 кг-д Спортын төв сургуулийн тамирчин А.Хосбаяр, охидын 45 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Б.Сарнай нар хүрэл медаль тус тус хүртэв.          

Холбоотой мэдээ